Улсын нөөцийн салбар

Эрхэм зорилго

Гамшгаас хамгаалах байнгын бэлэн байдлыг хангаж, хүн ам, мал сүрэгт учирч болзошгүй хохирлоос урьдчилан сэргийлэхэд иргэд, байгууллагад туслах явдал мөн.Capture

Хүний нөөц

Picture1

Түүхэн замнал

       Тус салбар нь анх1996 онд БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн тогтоолоор ХАА-н яамны буюу аймгийн ХААГ-ын харьяанд байгуулагдсан түүхтэй.

       1996 оны Улсын Их Хурлын 40 дүгээр тогтоолоор 1996 оны 10 сараас Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын нөөцийн газар,  2014 оноос ОБЕГ-ын харьяа салбар болсон.МУЗГ-ын 66-р тогтоолыг үндэслэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/218 дугаар тушаалын дагуу Дундговь аймгийн Онцгой байдлын газрын Сайнцагаан сум дахь Улсын нөөцийн салбар болсон. Дундговь аймгийн улсын нөөцийн салбар нь салбарын дарга, нөөцийн барааны нярав, харуул, бичиг хэрэг-аж ахуйн нярав,сахиул гэсэн орон тооны 11 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. 1975 оноос салбарын үйл ажиллагааны хамрах хүрээ өргөжиж дэлгэрцогт,Говьугтаал, Өндөршил, Гурвансайхан, Өлзийт, Дэлгэрхангай, Эрдэнэдалай, Сайнцагаан сумдад салбар цэгтэй 30 гаруй ажиллагсадтай болж аймгийн бүх сумдыг өвс тэжээлээр хангах үүргийг амжилттай хэрэгжүүлж ирсэн.

Салбарын дарга

Салбарын даргаар Жаалын Нямаа, Хандсүрэнгийн Цэнд-Аюуш, Дашдоржийн Дорждагва, Авирмэдийн Баттөмөр, Цэрэндоржийн Шагдарсүрэн, Дамбын Отгонбаяр,Сүрэнгийн Буджав, Сүрэнгийн Оюунтунгалаг, Хоовойн Цогбадрах, Жавзандуламын Цэцэгдэлгэр нар ажиллаж байна.

Холбоо барих

Утас: 7059-101, 97030510