Бие бүрэлдэхүүний сургалт

2016 surguuliin jil hutulbur  (1) - Copy 2016 surguuliin jil hutulbur  (2) 2016 surguuliin jil hutulbur  (3) - Copy 2016 surguuliin jil hutulbur  (4) 2016 surguuliin jil hutulbur  (5) 2016 surguuliin jil hutulbur  (6)

Бие бүрэлдэхүүний сургалт

IMG_9284

2016 ОНЫ СУРГУУЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛ

Онцгой байдлын Ерөнхий газрын даргын А/347 тоот тушаалыг хэрэгжүүлэхээр Онцгой байдлын газрын даргын 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн А/01 тоот тушаалын дагуу

2016 оны сургуулийн жилд офицер, ахлагч бүрэлдэхүүний албаны мэдлэг дээшлүүлэх хичээлийг бие бүрэлдэхүүний нийтээр суралцах, Эрүүл мэндийн мэдлэг дээшлүүлэх болон Хууль, эрх зүйн онолын мэдлэг дээшлүүлэх хичээлийг офицер бүрэлдэхүүнд зохион байгуулахаар төлөвлөн хуваарийг холбогдох албан тушаалтнуудад танилцууллаа.

Нээлтийн арга хэмжээний хөтөлбөрийн дагуу Онцгой байдлын газрын дарга сургалтын үйл ажиллагааг нээж 2016 оны сургуулийн жилийн зохион байгуулалтын төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллах, албан хаагч идэвх санаачлагатай оролцож, мэдлэг ур чадвараа дээшлүүлэн ажиллахыг үүрэг болголоо. Мөн Газрын орлогч, урьдчилан сэргийлэх тасгийн дарга дэд хурандаа Б.Бямбадорж сургуулийн жилийн удирдамж, удирдлагын бичиг баримтуудыг танилцууллаа.

Сургалтын нээлтийн арга хэмжээнд урилгаар оролцсон аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Л.Ганбат, Улаан загалмайн хорооны дарга П.Сампил, байгууллагын ахмадын зөвлөлийн дарга, бэлтгэл дэд хурандаа Д.Батболд нар байгууллагын хамтын ажиллагааны тухай товч мэдээлэл хийж, “Онцгой байдлын албаны бахархал” сэдвээр дурсамж яриа өрнүүлж, албан хаагчдын сонирхсон асуултад хариулж, албан хаагчдын 2016 оны суруулийн жилд амжилт хүслээ.

Сургуулийн жилийн нээлтийн арга хэмжээний хүрээнд аймгийн Ерөнхий боловсролын сургуулиудийн дунд Дэлхийн Зөн Дундговь Орон нутгийн хөгжлийн хөтөлбөртэй хамтран зохион байгуулсан “Аюулгүй сургууль нэгдсэн арга хэмжээний дүнг танилцуулж, Тэргүүн байр эзэлсэн Сайнцагаан сумын “Хүмүүлэг” сургуулийн нийгмийн ажилтан Н.Мөнхцэцэгийг “Өсвөрийн аврагч” бүлгэмийн сургалтын танхим байгуулах “Эрхийн бичиг”-ээр, Дэд байр эзэлсэн “Говийн ирээдүй” цогцолбор сургуулийн нийгмийн ажилтан Н.Одончимэг, Гутгаар байр эзэлсэн Өлзийт сумын ЕБС-ийн нийгмийн ажилтан Б.Өлзиймаа нарт сургуулийн аюулгүй орчныг хангахад зориулан 1,0 сая төгрөгийн үнэ бүхий хэрэгслүүдийг Дэлхийн Зөн Дундговь ОНХХ-ийн ажилтан Б.Нямсүрэн гардууллаа.

Сургуулийн нээлтийн арга хэмжээнд зориулж аймгийн Төв халхын дуулалт жүжгийн театрийн уран бүтээлчид ая дууны мэндчилгээ дэвшүүлж, албан хаагчдын дунд хууль эрх зүйн мэдлэгийг сорих асуулт хариултын “Алтан хонх” тэмцээнийг зохион байгууллаа. “Алтан хонх” тэмцээнд тэргүүн байр эзэлсэн ахлах ахлагч У.Баатархүүг “Өргөмжлөл”, үнэ бүхий зүйлээр урамшууллаа.