Галын аюулгүйн байдлын дүгнэлт авах

Га байдлын дүгнэлт авах

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 33 дугаар зүйл

Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх

чиглэлээр зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн

хураамжийн хэмжээ

  

            33.1.Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

           33.1.1.галын аюултай /газрын тосны бүтээгдэхүүн, шатамхай хий, шингэн/ болон тэсэрч дэлбэрэх бодис, материал хадгалах, ашиглахад галын аюулгүй байдлын зөвшөөрөл олгоход:

            33.1.1.а.нефтийн бүтээгдэхүүн, шатдаг хийн  агуулахад:

Нефтийн бүтээгдэхүүн, шатдаг хийн  агуулахын багтаамж  /куб.метр/  Хураамжийн доод хэмжээ /төгрөгөөр/ Хураамжийн дээд хэмжээ /төгрөгөөр/
1 2000, түүнээс доош 120 000 300 000
2 2001-10000 200 000 500 000
3 10001-20000 280 000 700 000
4 20001-50000 320 000 800 000
5 50001-ээс дээш 400 000 1 000 000

 

            33.1.1.б.шатахуун болон хий түгээх станцад 40 000-100 000 төгрөг;

            33.1.1.в.шатдаг хий жижиглэн борлуулахад 6000-12 500 төгрөг;

            33.1.1.г.тэсэрч дэлбэрэх бодис, материал ашиглахад  120 000-300 000 төгрөг;

            33.1.2.барилга, байгууламжийг шинээр барих зураг төсөлд хяналт хийн зөвшөөрөл олгоход:

Барилга байгууламжийн багтаамж, куб метр Хураамжийн доод хэмжээ /төгрөгөөр/ Хураамжийн дээд хэмжээ /төгрөгөөр/
1                3000 хүртэл 20 000 50 000
2                3001-10000 40 000 100 000
3             10001–ээс дээш 60 000 150 000

 

            33.1.3. барилгын өргөтгөл болон хийц бүтээц, цахилгааны эх үүсвэр, шугам сүлжээний зураг төсөлд хяналт хийн зөвшөөрөл олгоход 20 000-50 000 төгрөг;

            33.1.4.Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16.1.7-д заасны дагуу ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргахад  5000-12 500 төгрөг.

 

 

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.7 дахь заалт

Шинээр баригдаж байгаа барилга байгууламжид гал унтраах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал зэргийг байрлуулан ашиглахдаа гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагад мэргэжлийн дүгнэлтийг гаргуулах.

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2 дахь заалт

Галын аюултай болон тэсэрч дэлбэрэх бодис, материал хадгалж /шатахуун түгээх станц, шатах хий хадгалах зэрэг/, ашиглахад гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагын албан ёсны зөвшөөрлийг авсан байна.

Галын аюулгүй байдлын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт

Галын аюултай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах иргэн болон хуулийн этгээд нь энэ тухайгаа гал түймэртэй тэмцэх асуудал эрхэлсэн байгууллагад мэдэгдэж зөвшөөрөл авах үүрэгтэй.

 

 

Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 199 дугаар тогтоол

Хорин хоёр. Гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр
зөвшөөрөл олгоход хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

22.1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 33.1-д заасан гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр зөвшөөрөл олгоход дор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

22.1.1. галын аюултай (газрын тосны бүтээгдэхүүн, шатамхай хий, шингэн) болон тэсэрч дэлбэрэх бодис, материал хадгалах, ашиглахад галын аюулгүй байдлын зөвшөөрөл олгоход:

22.1.1.а. нефтийн бүтээгдэхүүн, шатдаг хийн агуулахад:

Нефтийн бүтээгдэхүүн, шатдаг хийн  агуулахын багтаамж  (куб.м) Хураамжийн  хэмжээ(төгрөгөөр)
1 2000 болон түүнээс доош 300 000
2 2001-10 000 500 000
3 10 001-20 000 700 000
4 20 001-50 000 800 000
5 50 001-ээс дээш 1 000 000

22.1.1.б. шатахуун болон хий түгээх станцад 100 000 төгрөг;

22.1.1.в. шатдаг хий жижиглэн борлуулахад 12 500 төгрөг;

22.1.1.г. тэсэрч дэлбэрэх бодис, материал ашиглахад 300 000 төгрөг.

22.1.2. барилга байгууламжийг шинээр барих зураг төсөлд хяналт хийн зөвшөөрөл олгоход:

Барилга байгууламжийн багтаамж  (куб метр) Хураамжийн  хэмжээ(төгрөгөөр)
1 3000 хүртэл 50 000
2 3001-10 000 100 000
3 10 001-ээс дээш 150 000

22.1.3. барилгын өргөтгөл болон хийц бүтээц, цахилгааны эх үүсвэр, шугам сүлжээний зураг төсөлд хяналт хийн зөвшөөрөл олгоход 50 000 төгрөг;

22.1.4. Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16.1.7-д заасны дагуу ажлын байрны галын аюулгүй байдлын дүгнэлт гаргахад 12 500 төгрөг.