Гал түймэр унтраах аврах 25-р анги

АВРАХ, ГАЛ УНТРААХ 25 ДУГААР АНГИ

Аврах-гал унтраах анги нь БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1977 оны 644-р тогтоол, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1977 оны 8-р сарын 01-ний өдрийн 143-р тушаалаар “ Гал команд” нэртэйгээр офицер 2, ахлагч 28, бүгд 30 хүний орон тоотой ЗИЛ-130/ АЦ-40 У/ гал унтраах үндсэн албаны автомашин 2,ус тээвэрлэгч ЗИЛ-130 автомашинтай аймгийн төвд, анх байгуулагдсан.
Тус ангийн үндсэн үүрэг зорилт нь улс нийгэм, аж ахуйн нэгж, байгууллагын  өмч хөрөнгө, иргэдийн амь, насыг гамшиг осол, гал түймрийн аюулаас урдьчилан сэргийлэх, аврах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаа байдаг. Аврах-гал унтраах  25 –р анги нь ангийн захирагч 1, салааны захирагч 4, жолооч 8, дуудлага хүлээн авагч-оператор 3, аврагч-гал сөнөөгч 16, аврах бүлгийн дарга 1, аврагч 4, аврагч жолооч холбоочин 1, ЗИЛ-130/ АЦ-40 У/ гал унтраах үндсэн албаны автомашин  1,  ТСВ- 6 ус тээвэрлэгч 1, аврах зориулалтын ГАЗ-66 автомашин1, ЗИЛ 131 автомашин 1, УАЗ Фургон автомашин 1, бусад холбоо, мэдээллийн болон аврах зориулалтын багаж хэрэгсэлтэй  ажил үүргээ гүйцэтгэж  байна.
Гал унтраах техникийн  олон төрөлт спортын мастерууд:
2004 он дэслэгч Шатархүүгийн Батням  /салааны захирагч / Монгол улсын спортын мастер/
2004 он  ахлагч Баатарын  Батжаргал  / Эрэн хайх, аврах бүлгийн дарга / / Монгол улсын спортын мастер/
2004 он ахлагч Баатархүүгийн Одбаяр / аврагч- гал сөнөөгч / / Монгол улсын спортын дэд мастер/
2003 он ахлагч Ганболдын Шинэхүү / аврагч- гал сөнөөгч / / Монгол улсын спортын мастер/  2008 онд Олон улсын хэмжээний мастер цолыг тус тус хүртсэн./
Тус аврах- гал унтраах  анги нь жилд 16 доошгүй галын дуудлага, бусад гамшиг ослын 26 доошгүй дуудлагаар гарч ажиллан, хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааг ханган ямар нэгэн зөрчил, доголдолгүй ард иргэдийн талархалыг хүлээн ажиллаж байна.

СПОРТЫН АМЖИЛТ

s

2013 онд ГАЛ УНТРААХ ТЕХНИКИЙН ОЛОН ТӨРӨЛТ СПОРТЫН  БҮСИЙН АВАРГА  ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНИЙГ  АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛСАН.

1 дүгээр байранд  Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтсийн , 2 дугаар байранд  Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын , 3 дугаар байранд  Дундговь аймгийн Онцгой байдлын хэлтсийн баг тамирчид   тус тус шалгарсан

Бүс, Улс, Олон улсын гал унтраах техникийн олон төрөлт спортын тэмцээнд удаа дараа амжилттай оролцож бүсийн аварга багаар 9 удаа шалгарч, Улсын аваргаас алт, мөнгө, хүрэл медаль авсан.

Онцгой байдлын ерөнхий газрын хэмжээнд жил бүр зохиогддог сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнд тогтвортой амжилт гарган 3 удаа “тэргүүн байр”, 4 удаа “дэд” байрт шалгарсан.