Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, тохиолдсон аюулт үзэгдлээс эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгө, хүрээлэн буй орчноо авран хамгаалах, гамшгийн хор уршгийг арилгах, эрсдэл, эмзэг байдлыг бууруулах.
Болзошгүй гамшгаас урьдчилан сэргийлэх, тохиолдсон аюулт үзэгдлээс эрдэнэт хүний амь нас, эд хөрөнгө, хүрээлэн буй орчноо авран хамгаалах, гамшгийн хор уршгийг арилгах, эрсдэл, эмзэг байдлыг бууруулах.
Гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд аймгийн нутаг дэвсгэрт аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой осол, хүн, малын халдварт өвчин, газар хөдлөлт зэрэг учирч болзошгүй аюулаас хүн ам, мал амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах, урьдчилан сэргийлэх , аврах, учирсан хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох үйл ажиллагаанд ард иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, мэргэжлийн удирдлагаар хангах, гамшгаас хамгаалах улсын хяналтыг хэрэгжүүлэх.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Сайд нарын зөвлөлийн 1977 оны 644-р тогтоол, Нийгмийг аюулаас хамгаалах яамны сайдын 1977 оны 143-р тушаалаар “ Гал команд” нэртэйгээр Мандалговь хотод анх байгуулагдсан.
БНМАУ-ын Засгийн Газрын 1991 оны 90 дүгээр тогтоол, аймгийн АДХГЗ-ны даргын 1991 оны 25 дугаар захирамжаар Гал түмэртэй тэмцэх алба,
Монгол Улсын Засгийн Газрын 2004 оны 51 дүгээр тогтоолоор Гамшгаас хамгаалах штаб,
2005 оны 48 дугаар тогтоолоор Онцгой байдлын хэлтэс болж үйл ажиллагаа гүйцэтгэх үүрэг нь жилээс жилд өргөжиж, орон нутагт гамшгаас хамгаалах арга хэмжээг зохион байгуулах хэрэгжүүлэхэд аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан, иргэдийн үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэгтэйгээр ажиллаж байна.
1977-1991 онд хошууч Дагдангийн Содном / Гал командын анхны даргаар /
1991-2000 онд дэд хурандаа Дэлгэрцогтын Батсуурь / Гал түймэртэй тэмцэх албаны даргаар /
2000-2004 онд хошууч Нямцэрэнгийн Эрдэнэбаяр / Гал түймэртэй тэмцэх албаны даргаар /
2004-2005 онд дэд хурандаа Доосойн Батболд /Гамшгаас хамгаалах штабын даргаар /
2005-2011 онд хурандаа Чүлтэмийн Хүрэлтогоо /Онцгой байдлын хэлтсийн даргаар /
2011-2012 онд дэд хурандаа Нямаасүрэнгийн Төмөрбаатар /Онцгой байдлын хэлтсийн даргаар/
2012 оны 12-р сараас хурандаа Ягааны Алтанхундага Онцгой байдлын хэлтсийн даргаар томилогдон ажиллаж байна.
2003 онд ахлах ахлагч Ганболдын Шинэхүү / аврагч / Монгол улсын спортын мастер/ 2008 онд ГУТОТС-ын олон улсын хэмжээний мастер
2010 онд дэд ахлагч Нямхүүгийн Нямтуяа /аврагч/ Жудо болон бүстэй самбо, кураш бөхийн төрлүүдээр олон улсын хэмжээний мастер
2004 онд дэслэгч Шатархүүгийн Батням /салааны захирагч / Монгол улсын спортын мастер, аймгийн заан
2004 онд ахлах ахлагч Баатарын Батжаргал / Эрэн хайх, аврах бүлгийн аврагч, жолооч-холбоочин / Монгол улсын спортын мастер
2011 онд дэслэгч Баатархүүгийн Одбаяр / аврагч- гал сөнөөгч / Монгол улсын спортын мастер
2011 онд ахлах ахлагч Шатархүүгийн Батсайхан /аврагч-галсөнөөгч/ Монгол улсын спортын мастер
2002 онд ОХУ-ын Москва хотноо зохиогдсон Гал унтраах техникийн олон төрөлт спортын дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн, 2003 онд ОХУ-ын Владивосток хотод болсон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд ахлах ахлагч Г.Шинэхүү, Б.Батжаргал нар оролцож, ахлах ахлагч Г.Шинэхүү ази тивийн аваргын хүрэл медаль хүртсэн.